Орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-19 22:27:59

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуулийн санал авах байрууд 22:00 цагт үүдээ барив. Санал авах байрууд өнөө өглөө 07:00 цагт хаалгаа нээж, эхний саналыг авч эхэлсэн.

Энэ удаагийн сонгуульд 15185 нэр дэвшигчид 7299 суудлын төлөө өрсөлдлөө. Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн сонгуулийн ирцийг 12:30, 17:30 цагт танилцуулсан. Харин Сонгуулийн Ерөнхий хороо 14:00, 18:00 цагт аймгуудын болон дүүргийн сонгуулийн ирцийг тус тус мэдээлсэн юм.

Өнөөдрийн хамгийн сүүлийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хороо 22:30 минутад өгөх бол эцсийн дүн долоо хоногийн хугацаанд олон нийтэд ил тод болох аж.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ