Увсын бүх суманд сонгогчдын ирц хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-19 23:35:49

Сумын ИТХ-ын сонгууль Увс аймагт орон нутгийн өглөөний 6 цагаас үдшийн 21 цаг хүртэл явагдаж дууслаа. Аймгийн хэмжээнд 49177 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд санал хураалт дуусахад аймгийн 93 Санал авах байранд урьдчилсан байдлаар 33882 сонгогч буюу нийт сонгогчдын 68,9 хувь нь саналаа өгсөн дүн мэдээтэй байна.

Баруунтуруун суманд 71.9, Бөхмөрөнд 62.8, Давст суманд 74.6, Завханд 81.1, Зүүнговь суманд 78.1, Зүүнхангай суманд 76.5, хувь нь саналаа өгчээ. Түүнчлэн Малчин сумын сонгогчдын 79.2, Наранбулаг суманд 72.9, Өлгий сумын хувьд 82.2, Өмнөговь сумын 77.1, Өндөрхангайд 70,5 хувь, Сагил суманд 81.2 хувь нь саналаа өгсөн байна.

Тэрчлэн, Тариалан сумын сонгогчдын 73.2, Түргэн сумын 75, Тэс сумын 3141 сонгогчийн 77.5, Ховд сумын 79.8, Хяргас сумын 74.7, Цагаанхайрханд 72.8, Улаангом сумын 58,68 хувь нь саналаа өгчээ.

Сумдаас өгсөн урьдчилсан дүн мэдээгээр аймгийн 19 сумын 18-д нь буюу Зүүнговиос бусад сумдад МАН ялалт байгуулсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн санал өгөх үйл ажиллагаа тасалдаагүй, бүх багт санал хураах үйл ажиллагаа хэвийн явагдсан аж. Харин ганц нэг хэсэгт нэр дэвшигчид санал тэнцсэн тохиолдол гарсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ