СЕХ өнөө орой мэдээлэл хийхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСонгуулийн Ерөнхий хороо өнөөдрийн хувьд Сум дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой ямар нэг мэдээлэл хийхгүй гэдгээ мэдэгдлээ.
Тус хороо өнөөдөр үдэд хоёр удаа товлосон цагт сонгуулийн явцын талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн. Маргааш мэдээлэл өгч болох талтай ч одоогоор тодорхой тов гараагүй гэж эх сурвалж мэдээлэв.
Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд урьдчилсан дүнг 22:30 минутад танилцуулахаар зар тараасан ч товоо нэг цагаар хойшлуулсан. Гэхдээ товлосон цагтаа мэдээллээ хийгээгүй, сэтгүүлчдэд хүлээзнэсэн байдалтай байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал