ЗАВХАН: Аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэл 13 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-06 11:55:19

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймаг Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 2070.0 тонн өвс, 770 тонн тэжээлийг бэлтгэж нөөцөлнө.


Аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн өвс тэжээлийн бэлтгэл 13 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 9 суманд 119.5 тонн өвс, 150.8 тонн тэжээл бэлтгэж нөөцөлжээ.


Малчдын түвшинд өвс 8968.8 тн, сүрэл 171 тн, ногоон тэжээл 6418.2 тонныг бэлтгэсэн. Үйлдвэрийн тэжээл 195.0 тн, гар тэжээл 175 тн, давс, шүү, хужир 1468.8 тн, дарш ногооны хаягдал 34 тонныг тус тус бэлтгэсэн байна.


2024-2025 оны өвөл, хавар аймгийн нийт 9.5 мянган малчин өрхийн 3.1 сая толгой мал өвөлжинө гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ