ДОРНОГОВЬ: Жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого улс орон
даяар энэ оны 12
дугаар сарын 7-ноос эхэлсэн.
Энэ жил Айраг суманд найман ажлын хэсгийн 35 алба хаагч, Алтанширээ суманд дөрвөн ажлын хэсгийн 19 алба хаагч, Даланжаргалан суманд зургаан ажлын хэсгийн 27 алба хаагч, Дэлгэрэх суманд таван ажлын хэсгийн 20 алба хаагч, Иххэт суманд таван ажлын хэсгийн 20 алба хаагч ажиллаж байна.
Харин Мандах суманд зургаан ажлын хэсгийн 24 алба хаагч, Өргөн суманд 12 ажлын хэсгийн 43 алба хаагч, Сайхандулаан
суманд
дөрвөн ажлын хэсгийн 20 алба
хаагч, Улаанбадрах суманд долоон ажлын хэсгийн 34 алба хаагч, Хатанбулаг суманд 10 ажлын хэсгийн 40 алба хаагч, Хөвсгөл суманд таван ажлын хэсгийн 29 алба хаагч, Эрдэнэ суманд 10 ажлын хэсгийн 42 алба хаагч, Сайншанд суманд дөрвөн ажлын хэсгийн 31 алба хаагч, Замын-Үүд суманд 17 ажлын хэсгийн 28 алба хаагч томилогдон ажиллаж
байгаа юм.
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого арванхоёрдугаар сарын 7-17-ныг хүртэл үргэлжилнэ. Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг.
Ташрамд, өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2.2 сая толгой мал тоолуулж байв.