ДОРНОГОВЬ: Сумын ИТХ хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан өнөөдөр болж байна.
Хурлаар сумын Засаг даргын “Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, “Сайншанд-Тохижилт” үйлчилгээний газар байгуулах тухай, Захирагчийн ажлын албаны зарим чиг үүргийг “Сайншанд-Тохижилт” үйлчилгээний газарт шилжүүлэх тухай зэрэг арав гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Мөн сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах,
төсөвт байгууллагуудын
хөрөнгө акталж данснаас хасах, хөрөнгийн өртөг нэмэгдүүлж ашиглалтын хугацаа
сунгах зэрэг асуудлыг ч хэлэлцэх юм. Сайншанд сумын ИТХ-ын нийт 29 төлөөлөгчтэй
бөгөөд ИТХ-ын даргаар Мөнхдаваагийн Буяндэлгэр ажиллаж
байна.