СЭЛЭНГЭ: Монгол хэл бичиг, уран зохиолын олимпиадад сурагч Г.Лхагванаран, багш Р.Алтанхүү нар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-11 14:12:41

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зохион байгуулж байгаа төрөлжсөн хичээлийн олимпиадуудын 2-ын даваа үргэлжилж байна.

 

Энэ сарын 10-нд зохион байгуулсан монгол хэл бичиг, уран зохиолын олимпиадын 12 дугаар ангийн ангилалд 33 сурагч оролцсоноос Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны ЕБС-ийн сурагч Г.Лхагванаран тэргүүн байрт шалгарч, удаах байруудад Сайхан сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч З.Мичидмаа, Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Л.Хишигжаргал нар шалгарлаа.

 

Мөн олимпиадад 33 багш оролцсоноос Сүхбаатар сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн багш Р.Алтанхүү тэргүүлж, Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Б.Уранбилэг, Мандал сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн багш Г.Анхтуяа нар удааллаа.

 

Холбоотой мэдээ