Бразилын Ерөнхийлөгч тархины мэс засалд оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва тархинд хурсан цусыг авах мэс засал хийлгэсний дараа эдгэрч байна гэж эмч нар мягмар гарагт мэдээлжээ.
Сан-Паулу хот дахь түүний эмч нарын тэмдэглэлд дурдсанаар, Ерөнхийлөгч
Лула даваа гарагт гавлын яс цоолох мэс
засал хийлгэсэн байна. Энэ нь 10
дугаар сард гэртээ байхдаа
унаж толгойгоо гэмтээсэнтэй холбоотой юм.
Лула даваа гаргийн орой толгой нь өвдсөний дараа MRI шинжилгээ хийлгэхэд гавлын дотор цус хуралт илэрсэн байна. Иймээс түүнийг мэс засалд оруулахаар Сан-Паулу хотын “Сирио Либанес” эмнэлэгт авчирчээ.
Мэс засал “хүндрэлгүй” явагдсаны дараа 79 настай төрийн тэргүүн эрчимт эмчилгээний
тасагт шилжсэн бөгөөд “биеийн байдал нь сайн,
эмч нарын хяналтанд байгаа” гэж эмч нар мэдэгдсэн байна.
Лула 10 дугаар
сард унаж бэртсэний дараа 11 дүгээр сарын эхээр хийсэн
шинжилгээгээр түүний биеийн байдал тогтвортой байгаа нь харагджээ. Гэхдээ олон цагаар нисэхгүй байхыг зөвлөсний
дараа тэрбээр БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор ОХУ руу явах гэж байснаа цуцалсан юм.