СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-11 18:26:11

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл хот байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Тус хотын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэнд төрийн дээд шагнал гардууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөтөл хотод 1990 онд ирж, нийт 34 жил Боловсролын салбарт ажиллаж, ЕБ-ийн 1-р сургуулийн захирлаар 14 жил ажиллаж байгаа С.Ичинхорлоог шагналаа.

 

Алтангадас одонгоор Хөтөл хотод 1987 онд илгээлтээр ирж, санхүү эдийн засгийн чиглэлийн салбарт 32 жил ажилласан М.Отгон, Боловсролын салбарт 28 жил ажилласан Ц.Нямаа, УБТЗ-ын харъяа ТБДҮ-т 23 жил ажиллаж, тэтгэвэртээ гарсан Э.Сэргэлэнбаатар, Эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж байгаа Н.Оюунтунгалаг нарыг шагнав.

 

Мөн Хөтөл хотын 40 жилийн ойн медалиар Д.Цэлмэг, Н.Төмөрбаатар, З.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Ж.Хорлоо нарыг шагнаж, урамшууллаа.  

 

Шагналыг Сайхан сумын Засаг дарга бөгөөд Хөтөл хотын Захирагч Б.Мөнхболд өнөөдөр гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ