СЭЛЭНГЭ: Т.Түвшинтулга Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэж амжилтаа ахиуллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-12 12:23:00

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо энэ сарын 1-11-нд зохион байгуулсан 2024 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний рапид төрөлд Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, амжилтаа ахиулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори IV сургуулийн 7а ангийн сурагч Т.Түвшинтулга нь сурагчдын Ази тивийн 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл, Монгол Улсын аваргаас 2 алт, раиидын улсын аваргаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтуудын эзэн юм.


Спортын мастер бяцхан тамирчны дасгалжуулагч багшаар спортын мастер Ө.Бат-Очир ажиллаж байна.  



Холбоотой мэдээ