ЗАВХАН: Өндөрлөг газарт байрладаг их уулсын нутаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-12 15:28:08

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь манай орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрладаг. 

Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Монгол орны баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог.

Тус аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг нь Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог. Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм.


Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байдаг.

Аймгийн хойд хилийн дагуух Тэсийн голд тарамцаг элстэй. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1023 км алс оршдог. Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа ОХУ-ын Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймагтай хиллэдэг. 

Их-Уул сум гэрэл зургийг Г.Балжинням

Их уулсын орны намар

Нүүрний гэрэл зургийг С.Бат-Эрдэнийн архиваас


Тэсийн голын ай савын өвөл, гэрэл зургийг Н.Сүхбат


Холбоотой мэдээ