СЭЛЭНГЭ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 219,641.80 сая төгрөгийн төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 2025 онд улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар 219,641.80 сая төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 29 төсөл арга хэмжээ, барилга
байгууламжийн төсөвт нийт 219,641.80 сая төгрөг батлагдсан нь төвийн бүс дотроо
хамгийн өндөр дүнг эзэлж байна.
Төвийн
бүс буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 2025 онд Монгол Улсын төсвийн
хөрөнгөөр санхүүжих 77 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт нийт
495,257.9 сая төгрөг батлагджээ.