НӨАТ-ын баримтаа маргаашийн дотор бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-16 11:08:58

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. НӨАТ-ын худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа маргааш буюу 12 дугаар сарын 17-ны 12.59 цагаас өмнө бүртгүүлэхийг татварын албанаас мэдээллээ. Учир нь НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх лхагва гарагт буюу 12 дугаар сарын 18-нд орон даяар явагдана.

Иргэд 2024 оны 11 дүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж сугалаанд хамрагдах юм. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн дүүрэг, аймгийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшуулал нэмэгдүүлэн олгох юм. 

Холбоотой мэдээ