Өнөөдөр “Монголын нэг өдөр” контемпорари бүжгийг амилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Канад улсад суралцаж төгссөн, өөрийн өнгө төрх, ур чадварыг олон удаагийн бүжгийн төсөл болон компаниудаар дамжуулан ард түмэнд түгээж буй мэргэжлийн бүжигчин Г.Мишээл “Монголын нэг өдөр” нэртэй өөрийн дэглэсэн бүжгийн бүтээлээ эх орондоо толилуулах гэж байна.
Тодруулбал, өнөөдөр орой 18:00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно. Тэрбээр энэхүү контемпорари уран бүтээлээ 2022 онд дэглэжээ. Эл бүтээл нь монголчууд бидний ахуй амьдралын хэв маягийг контемпорари жанрын бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлэн дэглэснээрээ онцлогтой.
Уг бүтээл нь Канадын Засгийн газрын Үндэсний урлагийн сангаас авсан тэтгэлэг болон Монголын ССАЖЗЯ-ны дэмжлэгээр үзэгчдэд хүрч буй төсөл юм.
Бүжигчин Г.Мишээл
“Монголын нэг өдөр” төслөөрөө Канадын найруулагч, уран бүтээлчидтэй хамтран
богино хэмжээний кино бүтээж байгаа аж.