Хэнтий аймагт автомашины толины хулгай ихэсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-20 15:27:31

Энэ оны 09, 10 дугаар сарын байдлаар Хэнтий аймгийн Чингис хотын нутаг дэвсгэрт орон сууцны гадаах талбайд тавигдсан автомашины толь хулгайд алдагдсан 3, толийг хугалж эвдсэн 3 тохиолдол бүртгэгджээ.

Хэрэг үйлдсэн гэмт этгээдийг эрэн сурвалжлах, шалгах ажил явагдаж байна. Иймд иргэд та бүхнийг өөрийн эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна. Үүнд:

- Автомашинаа хараа хяналтгүйгээр гудамж, талбай, орон сууцны гадаа, ил зогсоолд удаан хугацаагаар орхихгүй байх,

 - Тээврийн хэрэгслээ дохиолол хамгаалалтын систем, автомашины камертай болгох,

- Автомашин дотроо бичиг баримт, эд зүйл үлдээхгүй байх,

 - Оршин суугчид, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны гадна орчныг гэрэлтүүлэгтэй болгох, телекамер суурилуулах гэх мэт. 

Сүүлийн үед автомашины эд ангийг хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд буурахгүй байгаа. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг хөдөө орон нутагт ч газар авах хандлагатай байгааг хуулийн байгууллагынхан ийнхүү анхааруулж байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ