ХОВД: ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-20 13:45:12

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна.


Хуралд 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 30 төлөөлөгч оролцож байна. Мөн урилгаар холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож, мэдээлэл солилцлоо.  


Энэ удаагийн хурлаар аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 онд баталсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2025 оны төсөв батлах тухай гэх мэт найман асуудал хэлэлцэх юм.


Одоогоор аймгийн ИТХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг дөрвөн зорилт 17 заалттай байхаар батлав. Мөн аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоог 15 байсныг 20 болгожээ.  


Хуралдаан хэвийн үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ