Харьяалалгүй казах иргэдийн асуудлыг хөндөж ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-20 15:45:52

Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны консул Жалел Шаймерденов Баян-Өлгий аймагт ажиллаж буцав.

Тэрээр Монгол Улсаас Казахстанд шилжин суурьшихаар иргэний харъяаллаас гарсан ч эргэж ирээд харъяалалгүй болсон хэсэг иргэдийн асуудлыг шийдсэн байна. Одоо ийм асуудалтай иргэдийн тоо 200 орчим байдаг юм байна. Дэлхийн казахуудын нийгэмлэгийн тус аймаг дахь төлөөлөгч О.Хабсаторын тайлбарлан ярьж байгаагаас үзэхэд одоо эндээс Какзахстан руу шилжин нүүх асуудал хүндрээд байгаа нь ажиглагдаж байна. Нүүдэл суудлын тухай Казахстаны хууль шинэчлэгдэн батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол өдий болтол гараагүй, нүүж очигсдод олгох тусламж, тэтгэлгийн хэмжээ хуучнаасаа буурсаны дээр тэтгэвэрт байгаа өндөр настнууд тийшээ шилжин очиход тэдэнд тэтгэвэр эс олгодог болсон, нэг хүний казах үндэсний гаралтай гэдгийг баталдаг тодорхойлолт л гэхэд 30 ам. долларын үнэтэй байгаа зэрэг өдий төдий саад бэрхшээлтэй болсон байна.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ