ХОВД: Ирэх онд 200 мянган мод тарихаар төлөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг 20 сая мод тарихаар болсон юм.
Өнгөрсөн
хугацаанд Ховдынхон 360 мянган мод тарьжээ. Тухайлбал, 2024 онд 61 мянган мод
тарьсан ба ургалтын байдал 70 орчим хувьтай явж байна.
Тус аймгийн нутаг дэвсгэрийн 90.3 хувь нь цөлжилт, газрын доройтолд их, бага хэмжээгээр өртсөн байна.
Иймээс
ногоон байгууламж, модны тоог нэмэгдүүлэх ажил аймаг, сумдад үе шаттай хэрэгжиж
байна. Ирэх онд л гэхэд 200 мянган мод тарихаар төлөвлөсөн гэж Ховд аймгийн
Байгаль орчны газраас мэдээллээ. .