Иргэдээ чадавхжуулснаар кибер аюулгүй байдлыг хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос санаачлан, ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ хамтран “Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин”-ы асуудлаар хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
Ж.Золжаргал “КАБ-ын хууль эрх зүйн орчин бүрдэж, суурийг нь тавьснаар журмууд баталлаа. Гэхдээ хэрэглэгчдийн боловсролыг
нэмэх, чадавхжуулах, ялангуяа,
КАБ-ыг хангахад хувийн хэвшлийн оролцоог бүрдүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллах
ямар эрх зүйн зохицуулалт байна вэ. Мэдээллийн эмзэг байдалтай холбоотой эрх
зүйн орчныг сайжруулах, дараагийн шатанд хэрхэн ажиллах шийдэл хэрэгтэй. Олон талын оролцоог хангаж эрсдэлийг бууруулна” хэмээв.
ЦХИХХЯ-ны ТНБД-ын
албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од “КАБ-ыг хангах суурь хуулийг 2021 онд баталж, цахим орчин дахь гэмт хэргийг таслан
зогсоох арга хэмжээ авч байна. КАБ-ын
эрсдэлийн үнэлгээ хийх зөвшөөрлийг 4 байгууллагад олгосон. Тасралтгүй арга хэмжээ авснаар манай улсын КАБ-ын индекс 17
байраар урагшилсан. Энэ
чиглэлд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, эхний ээлжид Жайка ОУБ-тай хамтран ажиллаж байна” гэлээ.
Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын захирал
С.Жавхлан “Өнгөрсөн оны мөн
үед 107 913 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бол энэ жил 147 738 болж нэмэгдлээ. Халдлага байж болзошгүй тохиолдол 40 хувиар нэмэгдсэн. КАБ-ыг хангах хууль
эрхзүйн орчин бүрдсэн ч бусад нь дорвитой өөрчлөгдөөгүй, засаж,
сайжруулах ажил их байна”
хэмээн онцлов.
Уулзалтад
ирсэн төлөөлөл иргэний мэдээллийг үнэлэх, хувийн
мэдээлэлд халдахад хэрхэх, хэнд хандах, халдлагад өртөхөд ямар арга хэмжээ авах, тухайн
иргэнд ямар эрх байгааг
тодрууллаа. Учир нь өнөөгийн нөхцөлд
мэдээллээ алдсанаа мэдсэн ч ямар ч үйлдэл хийж чаддаггүй. Хувийн мэдээллийг хамгаалах холбоотой иргэн Цагдаагийн байгууллагад гомдол гаргах боломжтой ч үйл явц нь бүрхэг учир хуульд
үнэлгээ хийж, хариуцлагыг хөндөн,
нөхцөл байдал ямар байхыг ирэх онд тодорхойлохоор төлөвлөжээ.
Түүнчлэн, КАБ-ын
чиглэлд хувийн хэвшилтэй хэрхэн
хамтран ажиллах, аудит,
эрсдэлийн үнэлгээ хийхээс гадна ямар үйлчилгээ үзүүлж болох, төрийн
байгууллагуудыг хамгаалах КАБ-ын шийдэл байгаа эсэхийг хэлэлцээд, хувийн хэвшил төрөөс татвар, хөнгөлөлт, чөлөөлтөд анхаарахыг хүслээ. Тодруулбал, НӨАТ-ын урамшуулал, гаалийн татвар, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэх, иргэнээ
бэлдэх, 20 хувийн давхар татварыг яах вэ гэдгийг хөндөв. КАБ-ын талаарх мэдлэг, туршлага хот, орон нутгийн
иргэдийн дунд ялгаатай бөгөөд шат
шатны боловсролын сургуульд
хөтөлбөр хэрэгжүүлэх, аян зохион байгуулах, чадавхжуулах шаардлага үүсжээ. Мөн, олон нийтийн мэдээллийг
ашиглаж буй байгууллагын хариуцлагыг нэмэх асуудал ч байгааг ЦХИХХЯ мэдээлжээ.