Дахин сонгуульд ялсан төлөөлөгчид түр үнэмлэхээ гардаж авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Сонгуулийн Хороо нь Сумын ИТХ-ыг сонгох сонгуультай хамтатгаж аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг явууллаа.
Өмнөх орон нутгийн сонгуулиар нэр дэвшсэн ч тухайн үеийн Сонгуулийн Хорооны буруутай шийдвэрээс болж сонгогдох эрх нь зөрчигдсөн 15 нэр дэвшигч гурван шатны шүүхээр ялалт байгуулж дахин сонгуульд өрсөлдөх эрх олж аваад сумын сонгуультай зэрэгцэж дахин өрсөлдсөн юм. Аймгийн Сонгуулийн Хороо дахин сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн түр үнэмлэх гардууллаа.
Үүнд: Дархан сумын 3 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батжаргал, бие даан нэр дэвшигч О.Энхзаяа, 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Элдэвсайхан, Б.Жавхлан, 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Тулгаа, 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Батбаяр, С.Ганзориг, З.Бадрал, 17 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Азжаргал, Шарын гол сумын 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Амарсанаа, С.Насанбат, Ч.Оюунчулуун, Хонгор сумын 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Бадамнямбуу, бие даан нэр дэвшигч Н.Лхагвасүрэн нар ялалт байгуулжээ.
Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэж дээрх нэр дэвшигчдийг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олголоо. Ийнхүү дахин сонгууль явагдсанаар тус аймгийн ИТХ-ын 33 мандатын 30 суудлыг МАН, гурван суудлыг нь бие даагчид эзэлж байна.
Б.Норовсамбуу