СЭЛЭНГЭ: Бизнес регистрийн санд 7174 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-27 12:23:35

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны 4-р улирлын байдлаар бизнес регистрийн санд 7174 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна.

 

Эдгээр байгууллагуудаас 3505 нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2187 нь Сүхбаатар, Мандал, Сайхан, Ерөө суманд, 741 нь Хүдэр, Баянгол, Цагааннуур, Алтанбулаг, Шаамар суманд, 577 нь бусад суманд үйл ажиллагаа явуулж байна.

 

Энэхүү үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 411 нь төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, Монгол Улсын иргэний өмчийн 3057, гадаад улсын иргэнтэй хамтарсан 11, Гадаад улсын иргэний өмчийн 26 аж ахуйн нэгж, байгууллага байна.

 

Үйл ажиллагаа явуулаагүй 3669 аж ахуйн нэгж, байгууллагын 588 нь үйл ажиллагаа эхлээгүй, 3015 нь түр зогссон, 42 нь бүрэн зогсоосон, 24 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байгаа юм. 

Холбоотой мэдээ