Цалинг зургаан хувиар нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 6 хувиар нэмнэ.
Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон мэргэжлийн
үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянга, төрийн
нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган
төгрөг болох юм.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
“Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж
заасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй
уялдуулан нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдсэнийг ГБХНХЯ мэдээлжээ.