УИХ-ын дарга З.Энхболд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-09 11:21:46

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 10-нд “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг. Иймд мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд жил бүр оролцож мод тарьдаг уламжлал тогтоосон.

Өнгөрсөн хаврын мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ төгөл байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй ажилтнууд оролцож мод тарьсан аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ