ХӨВСГӨЛ: Газар хөдлөх үеэр нүргэлсэн чимээ сонсогдож, чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-03 22:23:01

Мөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 21 цаг 58 минутад 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 82 км, Тосонцэнгэл сумын төвөөс хойд зүгт 18 км, Улаанбаатар хотоос 712 км-т болсон байна.


Газар хөдлөх үеэр иргэдэд тэнгэр дугарч буй мэт нүргэлсэн чимээ сонсогдож, чичирхийлэл  хүчтэй мэдрэгдсэн байна.


Хохирол учирсан эсэх талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тодруулж байна.


Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 3,5 магнитудаас дээш нийт 19 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл, 3,5 магнитудаас доош 6170 чичирхийлэл бүртгэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ