Хоёрдугаар ээлжийн цэцэг татлага өнөөдрөөс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-21 14:47:05

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамжаар  цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдөр зохион байгуулах юм байна. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг  элсүүлнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ