ХОВД: Хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар тусгажээ.
Энэ хүрээнд өнөөдөр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөлтэй уулзаж, өсвөр насны хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Үүнд, цэцэрлэг,
сургуулийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн 30 орчим хүн
оролцсон юм. Тэд хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран
хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зөв зохистой
хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, электрон тамхи болон бусад хорт
зуршлаас татгалзах, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр
зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, сургалт, нөлөөллийн аяныг олон үе шаттай
зохион байгуулахад санал нэгджээ.