Сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-21 16:06:27

Зам тээврийн ослын улмаас өчигдөр нэг хүний амь нас хохирч, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэний хоёр нь сургуулийн насны хүүхэд байжээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Гжель”-ийн хойд замд марк, дугаар толорхойгүй авто машины жолооч нь Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Maz 215067 автобустай мөргөлдөж зорчигч 15 настай эмэгтэй Б гэмтсэн ба жолооч ослын газрыг орхиж явсан хэрэг гарчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Сурагчийн 49-р гудамжинд Н жолоочтой H.Verna  маркийн авто машин онхолдож жолооч 57 настай эрэгтэй Н –ийн амь нас хохирсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг өчигдөр илрүүлж, саатуулжээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ