СЭЛЭНГЭ: Байгууллагуудын 80 орчим хувь нь үндэсний бичгээр бичсэн хаягтай болжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-09 14:53:49

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Албан хэрэг хөтлөлтийг үндэсний монгол бичиг болон кириллээр хослуулан хөтлөн явуулах ажил Сэлэнгэ аймагт эхлээд байна.

 

Дээрх ажлын хүрээнд аймгийн БШУ-ы газраас байгууллагуудын гадна хаягийг монгол бичиг болон кирилл үсгээр стандартын дагуу бичсэн бичвэртэй байх талаар чиглэл өгч, хамтран ажилласан байна.

 

Үүний үр дүнд байгууллагуудын 80 орчим хувь нь үндэсний бичгээр бичсэн хаягтай болжээ. 

 

Мөн байгууллагын албан бичгийг хос бичгээр үйлдэж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

 

Энэхүү албан бичгийн маягтыг Архивын ерөнхий газраас хянаж, баталгаажуулан хэвлэх юм.