ДОРНОД: Тусгаар тогтнолын талбайг шинэчлэн засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнолын талбайн засварт энэ онд орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулна.
Энэ жил Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн хүрээнд Тусгаар тогтнолын талбайг тохижуулж, засвар арчлалт хийхээр төлөвлөжээ. Анх тус талбайг 2010 онд ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн дэмжлэгээр 1,5 га талбай бүхий усан оргилууртайгаар хийж, ойр орчмыг тохижуулж байсан юм. Харин 2016 онд Тусгаар тогтнолын талбайн төв цэгт Маршалын хөшөөг залсан байдаг. Түүнээс хойш засвар арчлалт хийгээгүй өдийг хүрчээ.