Испанийн Супер цомын төлөө "Реал", "Барселона" багууд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЖИДДА, 2025 оны нэгдүгээр сарын 10 /TASS/. Саудын Арабын Жидда хотноо болсон Испанийн Супер цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Реал Мадрид” клуб “Мальорка” багийг 3:0-ээр хожлоо.
“Реал” багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэм (63 дахь минут), довтлогч Родриго (90+5) нар гоолдсон бол “Мальорка”-гийн хамгаалагч Мартин Валиент өөрийн хаалганд бөмбөг (90+3) оруулжээ.
Финалын тоглолтод “Реал” баг хагас шигшээд Атлетик Бильбаог 2:0-ээр хожсон “Барселона”-тай тоглоно. Шийдвэрлэх тоглолт нэгдүгээр сарын 12-нд Жидда хотод болно.
Испанийн Супер цомын тэмцээнийг 1982 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд 2019/20 оны улирлаас Испанийн аварга, Испанийн цомын аварга, тус улсын дэд аварга, цомын шигшээд шалгарсан дөрвөн баг оролцдог болгон өөрчилжээ. Супер цомыг хамгийн олон хүртсэн үзүүлэлтээр “Барселона” нэгдүгээр бичигддэг бөгөөд тус баг энэ тэмцээнд 14 удаа түрүүлжээ. Өнгөрсөн оны цомыг “Реал” клуб хүртсэн бөгөөд "Барселона"-г 4:1-ээр хожсон юм.