ДАРХАН-УУЛ: Долоодугаар цэцэрлэг монгол ёс, заншлын өргөөтэй боллоо

ФОТО МЭДЭЭ
174@montsame.mn
2025-01-10 15:32:33

Дархан, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  Дархан сумын 7 дугаар цэцэрлэг монгол ёс заншлын өргөөтэй боллоо.  


Тус цэцэрлэг нь 2023 онд “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ төрийн байгууллагуудаас тэргүүн байрт шалгарч, 10 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнуулсан байна.


Цэцэрлэгийн хамт олон уг төсвөөр монгол ёс заншил, өв уламжлал, эх хэл соёлоо таньж мэдэх, эрхэмлэн дээдлэх, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол ёс заншлын өргөөг бий болгожээ.


Ёс заншлын өргөөтэй болсноор эх хэл, үндэсний баяр ёслол, идээ ундаа, хөгжмийн соёл, гар урлал, уламжлалт аж ахуйг тоглоомын аргаар таниулах хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Монгол уламжлалыг багаас таниулах, эд юмсыг нэрлэж сурах, хэрхэн хийх арга, аргачлалд анги, бүлэг насны ангиллаар багш нар хичээл явуулдаг гэв.