Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосныг эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБУХАРЕСТ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /TASS/. Румын улсын нийслэл Бухарест хотод "Ардчиллын төлөөх жагсаал" нэртэй олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа болсон тухай “Agerpres” агентлаг мэдээлэв.
Жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг цуцлах, Ерөнхийлөгч Клаус Йоханнисын бүрэн эрхийг үргэлжлүүлэхийг шаарджээ. Жагсаалыг "Румынчуудын нэгдлийн төлөөх эвсэл"-ээс зохион байгуулсан байна. “Румынчууд өнөөдөр эрх чөлөө, ардчиллын төлөө хамгийн том жагсаалд нэгдлээ” гэж эвслийн удирдагч Жорж Симион мэдэгджээ. Уг жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон байна.
"Бидний тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл Бухарест болон бусад хотод жагсаалаа үргэлжүүлнэ" гэж Ж.Симион хэлжээ.
Тэд 12 дугаар сарын 8-нд явуулахаар товлосон хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх ёстой байсан боловч 12 дугаар сарын 6-нд Румыний Үндсэн хуулийн цэцээс санал хураалт, сонгуулийн сурталчилгааг дахин явуулах нь зүйтэй гэж үзэж, шинэ төрийн тэргүүнийг тангараг өргөх хүртэл Ерөнхийлөгч Йоханнисийн бүрэн эрхийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Жоржеску сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн, сонгуулийн үйл явцад ашигласан дижитал дэд бүтэц цахим халдлагад өртсөн, мөн Орос улс тус улсын эсрэг "цахим ажиллагаа" явуулсан гэх баримтуудыг Румыний тагнуулын албанаас танилцуулсны дараа Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрийг гаргажээ.
Жоржеску, Ласкони нар хоёр дахь шатны сонгуулийг явуулахыг шаардсан байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг давж заалдсан Жоржескугийн нэхэмжлэлийг Бухарестын давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.