ХӨВСГӨЛ: "Бүтээлч хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын даргад өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар 2024-2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч хөвсгөлийнхөн” үйл ажиллагааны хөтөлбөрөө аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдоржид өргөн барилаа.
Тус хөтөлбөр нь хүний хөгжлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх, иргэдийн оролцоонд тулгуурласан, шударга, ил тод, цахим засаглалыг хөгжүүлж, хот хөдөөгийн тэнцвэрийг хангасан бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалж, амьдрах орчныг сайжруулах зорилтуудыг тусгажээ.
Тэргүүлэх чиглэл болгон 4 бодлогын хүрээнд 26 зорилтын 95 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, үр дүнг тооцох 208 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.
“Бүтээлч хөвсгөлийнхөн” хөтөлбөр хэрэгжсэнээр Хөвсгөл аймаг хойд бүсийн аймгуудтай салбар бүрд бүтээлчээр хоршин хөгжиж, хүний хөгжлийг дэмжсэн, ухаалаг засаглалын бодлогыг хэрэгжүүлж, байгалийн унаган төрх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалсан, үндэсний өв, соёлын бүтээлч үйлдвэрлэлд суурилсан аялал жуулчлал хөгжинө.
Мөн хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлж, өрхийн
үйлдвэрлэлийг дэмжсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн
түншлэлээр хөрөнгө оруулалт, дэд бүтцийг сайжруулах зорьж байгаа юм.