СЭЛЭНГЭ: Шинэ үндсэн хуулийг батлахад 22 депутат оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-13 13:57:34

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэсээр 33 дахь жилтэйгээ золгож байна.

 

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байжээ. Харин ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан байдаг.

 

Монгол Улс ардчилсан шинэ үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталжээ.   

 

Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байсан байна.

 

Энэхүү түүхэн үйл хэрэгт иргэдийнхээ төлөөлөл болсон 22 төлөөлөгч Сэлэнгэ аймгаас оролцож байсан түүхтэй. Тодруулбал:

 

1.Сангажавын Баярцогт (Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч)

 

2.Гүррагчаагийн Нороврагчаа (аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач)

 

3.Санжийн Цэвээндорж (Алтанбулаг сумын САА-н дарга)

 

4.Гончигдаржаагийн Хашбаатар (Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн дарга)

 

5.Сандагийн Ганболд (Ерөөгийн САА-н тракторч, комбайнч)

 

6.Ишийн Бадарч (Ерөөгийн МБАА-н дарга, Ерөө хорооны ГЗ-ны дарга)

 

7.Ренчингийн Баярсайхан (Жавхлант сумын Баянхараатын САА-н дарга)

 

8.Сүрэнжавын Даваасүрэн (Дулаанхааны МДБ-ын ерөнхий инженер)

 

9.Ламжавын Батжаргал (Баянгол сумын Баруунхараа САА-н дарга)

 

10.Дашзэвэгийн Тангад (Зүүнхараагийн СББК-ийн эдийн засагч)

 

11.Жигжидийн Жавзандорж (Мандал сумын Зүүнхараа САА-н дарга)

 

12.Гүржавын Сүрэнжаргал (Сайхан сумын Номгоны САА-н дарга)

 

13.Алчайн Амжаа (Орхон сумын САА-н дарга)

 

14.Мандахын Жамсран (Орхонтуул сумын САА-н дарга)

 

15.Цогжоогийн Шагдарпүрэв (Баруунбүрэн сумын Бургалтайн САА-н дарга)

 

16.Жамбын Норовсамбуу (аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга)

 

17.Халтарын Намсрайжав (Хушаат сумын Энхталын САА-н дарга)

 

18.Жадамбын Бямбаноров (аймгийн Ардын хурал, гүйцэтгэх захиргааны дарга)

 

19.Нацагийн Дэлгэрмөрөн (Найрамдлын САА-н тракторч, комбайнч)

 

20.Мулцангийн Доржсүрэн (Зүүнбүрэн сум САА-н дарга)

 

21.Батын Сайнжаргал (Шаамар сум ТАА-н дарга)

 

22.Думаажавын Батбаяр (Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд) нар юм. Сэлэнгэ аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон дээрх 22 депутат шинэ Үндсэн хуулийг батлахад хувь нэмрээ оруулжээ. 

 

Холбоотой мэдээ