ХОВД: Ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчийн өрөөг тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-14 17:03:52

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2024 оныг "Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-аас олон бүтээлч ажил хэрэгжүүлжээ.

Тодруулбал, орон нутгийн хөрөнгө оруулалт болох 70 сая төгрөгөөр Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын долоон сургуулийн сэтгэл зүйч нарын өрөөг тохижуулахад дэмжлэг үзүүллээ.   


Ингэснээр сургуулиуд “Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тэнхим”-тэй болж, цаашид багш, сурагч, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх тохилог орчин, таатай нөхцөл бүрдэж байна.     


Жаргалант сумын Засаг даргын орлогч Н.Батсүрэнгээр ахлуулсан ажлын баг өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, сэтгэл зүйч нартай уулзаж, Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих тэнхимийн үйл ажиллагаа, зарим тохижилтын ажилтай танилцлаа.  Мөн сургуулиудад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.   






Холбоотой мэдээ