СЭЛЭНГЭ: Голуудын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-15 11:14:53

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх голуудын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна.

 

Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор 18-38 см буюу ОЖД-аас 50-52 см-ээр нимгэн байна.

 

Мөн Хүдэр голын мөсний зузаан 37 см буюу ОЖД-аас 23 см-ээр, Зэлтэр голын мөсний зузаан 27 см буюу ОЖД-аас 17 см-ээр тус тус нимгэн байгаа юм.

 

Иймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явган болон авто тээврээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв. 

Холбоотой мэдээ