СЭЛЭНГЭ: Б.Номинжин, М.Нямлхагва нар Ази тивийн аваргад хүч үзэхээр мордлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн "Дугуйтай Сэлэнгэ" клубийн тамирчин, дугуйн спортын дэд мастер Б.Номинжин, дасгалжуулагч багш, дугуйн спортын дэд мастер М.Нямлхагвын хамт Ази тивийн аварга шалгаруулах уралдааны дугуйн тэмцээнд оролцохоор Тайланд улсыг зорилоо.
Хоёр дугуйчин Монгол Улсын Дугуйн холбооноос шалгаран хоёрдугаар сарын 4-16-ны өдрүүдэд
Тайланд улсын Бангкок хотод болох Ази тивийн аваргад хүч үзэхээр мордож байгаа
юм.
“Дугуйтай
Сэлэнгэ” клубийн дугуйчид 2024 онд Монголын Дугуйн холбооноос зохион байгуулсан
уулын дугуйны болон уралдааны дугуйны 32 тэмцээнээс 30 тэмцээнд нь оролцсон
байна.
Эдгээр нийт
оролцсон тэмцээнийхээ 6 тэмцээнд нь багаараа эхний 3 байрт шалгарч, нийт 111 медалийг аймагтаа авч иржээ.
Энэ бүх амжилтаа
тус клубийн тэргүүн М.Нямлхагва, “Бидний амжилт бол зөв зүйтэй чиглүүлэлт, санал
санаачилга, хамт олны маань хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалт, багаараа хамтарч
ажиллах ур чадвар, нэг нэгнээ гэсэн сэтгэл, бие биеэ ойлгож, хүндлэх халуун
дулаан уур амьсгалын үр дүн юм шүү” хэмээн хэллээ.