Улсын хэмжээнд 31 багшийн туслах ЕБС-иудад ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн багшийн туслах бэлтгэх сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд 110, 2024 оны 11 дүгээр сард 32 иргэн хамрагдаж төгсжээ.
Улсын хэмжээнд 44-өөс дээш хүүхэдтэй нэгдүгээр ангийн 192 бүлэг, 2 дугаар
ангийн 164 бүлэгт багшийн туслах ажиллах боломжтой байна.
Өнөөдрийн байдлаар 1 болон 2 дугаар
ангид багшийн туслахаар ажиллах боломжтой, бэлтгэгдсэн 119 иргэний нөөц байна.
Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр
сарын 10-ны өдрийн байдлаар:
Улаанбаатар хотод 18 багшийн туслах;
Орон нутагт багшийн туслахаар
бэлтгэгдсэн 4, багш мэргэжилтэй 9 багшийн туслах ерөнхий боловсролын
сургуулиудад ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах 11 багшийн туслахыг бүтэц, орон тоогоо шийдвэрлэн ажиллуулж байна гэж Боловсролын яам мэдээлэв.