"Монголын сайхан бичигтэн-2024" олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос 28 дахь жилдээ зохион байгуулж буй "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны шилдэг оролцогчид тодорлоо.
Энэ жил тус уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 18 аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1200 гаруй бүтээл ирүүлжээ. Өнөө жил мөн “12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан 6 сурагч “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхтэй боллоо.
Уралдааны хамгийн отгон оролцогч нь Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 1-ийн “а” ангийн сурагч М.Бүжлхам, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн 80 настай С.Цэнд-Аюуш нар байв.
Уралдааны хамгийн ахмад болон отгон оролцогчид: Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 102 настай С.Жигмэдсүрэн, Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн 1-ийн “а” ангийн сурагч У.Ганзаяа нар.
Уралдааны дүнг танилцуулж байна.
1.“1-7-р ангийн сурагчид” ангилалд:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн 7-гийн “Б” ангийн сурагч Б.Ууганчимэг
2.Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн
7-гийн “А” ангийн сурагч А.Хүслэн
3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 4-ийн “Д” ангийн сурагч Ж.Ананд
Тусгай байрт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч Б.Бат-Эрхэс, Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 2-ын “Б” ангийн сурагч М.Анужин нар шалгарлаа.
“8-11-р ангийн сурагчид” ангилалд:
1.Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-ийн
“В” ангийн сурагч Б.Намуунзаяа
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн”
сургуулийн 9-ийн “Г” ангийн сурагч Н.Цэцэгдэлгэр
3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 8-ын “Г” ангийн сурагч А.Төвшинзаяа
Тусгай байрт Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн харьяа ахлах ЕБС-ийн 10-ын “Б” ангийн сурагч Б.Тэргэл, Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч Д.Жинжийбадам нар шалгарав.
2. “12-р ангийн сурагчид” ангилалд:
Тэргүүн,
дэд, гутгаар байрт шалгарч, МУИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь тэтгэлгээр
суралцах эрхээр:
- Архангай аймгийн Хайрхан сумын сумын ЕБС-ийн
12-ын “Б” ангийн сурагч П.Алтанболор,
- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн
12-ын “А” ангийн сурагч Н.Алдармаа,
- Нийслэлийн
ЧД-ийн 23-р сургуулийн 12-ын “А” ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ нар
шагнууллаа.
Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр, МУБИС-д дөрвөн
жил үнэ төлбөргүй суралцах эрхээр:
-Сэлэнгэ аймгийн Номгон сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн
сурагч Г.Лхагванаран,
-Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн 12-ын “А” ангийн
сурагч Б.Номингэрэл,
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч Г.Ууганбаяр нар тус тус гардах эрхтэй болсон байна.
Тусгай байрт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12-ын “Б” ангийн сурагч М.Маралмаа, Нийслэлийн БГД-ийн “Оюуны ундраа” ЕБС-ийн 12-ын “7” ангийн сурагч Г.Гүндэлмаа нар шалгарчээ.
3. “Мэргэжлийн багш” ангилалд:
1.Хөвсгөл аймгийн
Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Сүлдбаяр
2. Дотоод хэргийн
их сургуулийн харьяа ахлах ЕБС-ийн МХБУЗ-ын багш М.Алтанзул
3. Хөвсгөл аймгийн
Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ
Тусгай байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн МХБУЗ-ын багш О.Баасан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Долгормаа нар шалгарлаа.
4.“Насанд хүрэгчид” ангилалд:
1. Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн, эм зүйч Д.Лхагвадулам
2. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 2-р ангийн оюутан Б.Билгүүнсаран
3. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Ж.Долгор
Тусгай байрт ШУТИС-ХУС-ийн 5-р ангийн оюутан Б.Хандсүрэн, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн англи хэлний багш Л.Ууганжаргал нар шалгарав..
5."Уран бичлэг" ангилалд:
1.МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан О.Ганжигүүр
2. МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 4-р ангийн оюутан Д.Оюун-Эрдэнэ
3.”Бичиг соёл” төвийн багш Б.Зэсмаа
Тусгай байрт МУИС-ийн ШУС-ийн монгол хэл шинжлэлийн магистрант П.Саранбилэг, Нийслэлийн БЗД-ийн “Анима” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Н.Балжинням нар шалгарлаа.
6.“Сайхан бичигтэн анги” ангилалд:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Г.Энхсайханы бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн МХБУЗ-ын багш Т.Хишигдэлгэрийн бэлтгэсэн 12-ын “А” ангийн хамт олон
3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Анхбаярын бэлтгэсэн 8-ын “В” ангийн хамт олон
Тусгай байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” ангийн хамт олон, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн МХБУЗ-ын багш Б.Цэцэгмаагийн бэлтгэсэн 12-ын “Г” ангийн хамт олон шалгарав.
7.“Бичвэрийн бус бүтээл” ангилал
1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн 12-ын “Б” ангийн
сурагч Ж.Ариунзул
2. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин Н.Адилбиш
3. ”Зүүн хүрээ” коллежийн оюутан, ахмад настан Л.Бямбасүрэн
Тусгай байрт МУБИС-ийн МХБУЗ-ын багшийн 3-р ангийн оюутан С.Баярмөнх, Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань эрдэнэ" ЕБС-ийн 8-ын “Б” ангийн сурагч У.Чимидлхам нар шалгарлаа.
8.“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” ангилалд:
1.БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотын иргэн, уран бичээч Баягууд Соёл
2.БНХАУ-ын Хөхнуур мужийн
иргэн, уран бичээч У.Самтан
3.ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Арюна
Тусгай байрт ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Булгутова Ольга, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч Борхонова Ирина нар шалгарчээ.
Мөн академич “Шадавын Лувсанвандан сан”-гийн Хүндэт шагналаар
-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Э.Баттогтох,
Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-ийн Хүндэт шагналаар
-Хөвсгөл аймгийн Боловсролын газрын монгол хэл, бичиг,
уран зохиолын судлагдахуун хариуцсан арга зүйч, багш О.Нямгэрэл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, МУИС-ийн профессор Т.Дашцэдэний Хүндэт шагналаар
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 10-ын “Б” ангийн
сурагч О.Энхбаасан
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Луузаны Хүндэт шагналаар
-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн эко урлалын багш Б.Нарантунгалаг
Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналаар
-“Зүүн хүрээ” коллежийн оюутан Ч.Дэлгэрцэцэг
Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо /МХББСҮХ/-ны Хүндэт шагналаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн, мөн сургуулийн 12-ын Б” ангийн хамт олон
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын Хүндэт шагналаар “Этүгэн” их сургуулийн хүний их эмчийн 5-р ангийн оюутан У.Алтанцэцэг нар тус тус шагнууллаа.
Уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг ирэх долоо хоногт толилуулна.