ӨВӨРХАНГАЙ: Ангиографийн аппаратын тусламжтайгаар шинэ эмчилгээ, оношилгоог нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-21 20:28:56

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-д улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ангиографийн аппаратыг суурилуулан мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэснээр нийт 298 хүнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийгээд байна.


2024 онд Үндэсний багтай хамтран Snuff box” хүрцээр судсан дотуурх эмчилгээ, оношилгоог хийсэн нь Монгол улсад анхны тохиолдол болсон ба тархины артери, венийн цүлхэнтэй цоргыг судсан дотроос цавуугаар бөглөх үечилсэн мэс засал, тархины цочмог цус харвалтын үед судасны агчил тавиулах эмчилгээ зэргийг шинээр нэвтрүүлжээ.


Иргэд ангиографийн оношилгоо, эмчилгээ, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авдаг болсноор санхүү болоод цаг хугацааг хэмнэж, зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн гурван жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хүн амын дундаж наслалт улсын дунджаас өндөр буюу 72.6 жил байна. 

Холбоотой мэдээ