БАЯН-ӨЛГИЙ: Раашгэмпэллин хийд соёлын үнэт өв болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бурхан шашны төв Раашгэмпэллин хийдийн шинэ барилгыг 3 тэрбум төгрөгөөр бүтээн босгожээ.
Раашгэмпэллин хийдийн
тэргүүн хамба Г.Батхүүгийн ярьснаар тус хийд 2005 оны тавдугаар сараас эхлэн жижиг байшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн бурхан шашны
сүсэгтнүүдээс гадна Улаанбаатар хот, Дархан-Уул, Хэнтий, Сэлэнгэ, Ховд аймгийн
Зэрэг, Цэцэг, Дөргөн сумаас ард иргэд ирж ном хуруулж, үйлчилгээ авдаг юм
байна.
Хийдийн шинэ
барилгын хувьд улсын хэмжээнд хийгдсэн соёлын өвийн томоохон бүтээн байгуулалтын
нэгд тооцохуйц болсон юм.








Холбоотой мэдээ

Лондоны их сургуулийн профессор “Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекц уншина
1 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
14 цаг

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
17 цаг