ӨНӨӨДӨР: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-23 06:35:19

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 


9:00 цагт: Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцоно. Утас: 86150069

9.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.

10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

11:30 цагт: УИХ-ыг тарахыг улс төрийн намууд шаардаж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99790206, 80190070 

11:30 цагт: Цагдаа, Дотоодын цэргийн удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар зочид буудалд болно.

-Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна.


-Усанд сэлэлтийн УАШТ энэ сарын 22-25-нд болж байна.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

 

Орон нутагт:

-Хөвсгөл аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан энэ сарын 22-23-нд болж байна.

-Сүхбаатар аймгийн ИТХ хуралдаж Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батална.

 

Хилийн чанадад:

Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Холбоотой мэдээ