ХОВД: Зарим газраар бага зэргийн цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/.  Цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Зарим газраар
бага зэргийн цас орно.  
Салхи баруун
өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд
16-18 метр хүрч ширүүснэ. 
Агаарын
температурын хувьд алтайн өвөр говь болон уулархаг нутгаар +1-4 градус, Зэрэг,
Цэцэг, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар -14-19 градус, бусад нутгаар -7-12
градус хүйтэн байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    