Өсвөрийн уран нугараачид Монте Карлогоос "Алтан алиалагч" цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-23 15:08:16

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монакогийн вант улсын Монте Карло хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн циркийн олимп” гэгдэх олон улсын зэрэглэлийн тэмцээнд Монголын циркчид амжилттай оролцлоо.


Өчигдөр Н.Эрдэнэ ахлагчтай акробатчид насанд хүрэгчдийн ангиллаас хүрэл цом хүртсэн талаар мэдээлсэн. Тэгвэл “Шинэ үе” төрөлд Т.Буд ахлагчтай “X Roses” хамтлагийн уран нугараачид тэргүүн байр эзэлж, "Алтан алиалагч" цомын эзэн болсон байна.


Насанд хүрэгчдийн 47, шинэ үеийнхний 12 дахь удаагийн тэмцээнд 20 орны 240 орчим циркийн жүжигчин оролцож, авьяас чадвараараа өрсөлджээ. “Циркийн олимп”-оос "Алтан алиалагч" болон хүрэл цом хүртсэн циркийн жүжигчид энэ сарын 28-нд эх орондоо ирнэ. 











Холбоотой мэдээ