ХОВД: XVII-XVIII зууны үед холбогдох чулуун байгууламжийн нэг бол харуул овоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-23 16:10:38

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан нэртэй уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий. Үүнийг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэдэг. 

Овоо нь гурван үеэс тогтох ба доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэртэй харагдана.

Овооны өндөр нь 10 метр орчим, суурийн голч нь 7 метр юм.

Тус овоог нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио болгох зорилгоор байгуулсан аж. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжийн нэг гэдгээрээ онцлогтой

Энэ овоотой холбоотой хэд хэдэн домог яриа бий. “Эрт цагт айлын ганц хүү нутаг усаа сайтар хамгаалж байсаар насан өөд болжээ. Түүнийг нутгийнхан нь оршуулахдаа хошуу ноёны зарлиг ёсоор үргэлж мөнхөд нутаг усаа хамгаалж байг хэмээн унадаг морь, анч нохой, бүх зэвсгийн хамт овооны доор хийж бунхалсан гэдэг. Овоог босгохдоо ар жаргалантын голоос харуул овоо хүртэл нутгийн иргэд нэг эгнээ болон зогсож, зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргаж барьсан” гэж хуучилдаг.  

Холбоотой мэдээ