БАЯН-ӨЛГИЙ: Өнөөдрөөс эрс хүйтэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын тандалт мэдээгээр Баян-Өлгий аймгийн нийт нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.
Аймгийн нутаг дэвсгэр
бүхэлдээ цастай байгаа бөгөөд өнөөдрөөс эхэлж цочир хүйтэрч байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч
чангарч, цас орохгүй, солигдмол үүлтэй, салхитай, шөнөдөө -30-35 градус, өдөртөө
-20-18 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол,
ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн болон өөрийнхөө найдвартай
байдлыг хангаж зорчих,
- Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд
гарахгүй байх,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс
урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд
явуулахгүй байх зэргийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж
байна.