Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-25 11:26:34

МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 25 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин илэрхийлжээ.


В.Путин баасан гарагт Оросын төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөхдөө, Д.Трамптай уулзаж АНУ болон ОХУ-ын харилцан сонирхож буй бүх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгтэй гэсэн байна. Мөн тэрбээр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчтэй бид үргэлж ажил хэрэгч, прагматик, итгэлтэй харилцаатай байсаар ирсэн гэж хэлжээ.


Оросын төрийн тэргүүн мөн 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдсан байна. Хэрэв Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон бол 2022 онд Украинд хямрал үүсэхгүй байсан байж магадгүй гэдэгтэй би санал нийлж байна гэж В.Путин ярьжээ.


Пүрэв гарагт Д.Трамп В.Путинтэй аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Украины дайныг даруй дуусгах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Холбоотой мэдээ