Залуус хүлэмжийн хийг багасгахад хувь нэмрээ орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Оюутан залуус сэргээгдэх эрчим хүчний талаар мэдлэгээ дээшлүүлэн сургалтад хамрагдаж, төсөл боловсруулж хэрэгжүүлснээр ерөнхий боловсролын 10 сургуульд 30 ширхэг нарны хавтан, 15 ширхэг нарны хавтантай лед гэрэлтүүлэг бүхий шон суурилууллаа.
Эдгээрийн нийт
хүчин чадлыг 19 мянган квт бөгөөд нэг жилд 149 тонн хүлэмжийн
хийг багасгана гэж тооцоолжээ. Энэ
нь 30 айл өрхийн эрчим хүчний
хэрэглээ гэж ойлгож болно. Арван
жил ашиглахад хүлэмжийн хийг 1491 тонноор багасгах
боломжтой юм.
Залуус ийм хэмжээний
хүлэмжийн хийг багасгахад хувь
нэмрээ оруулсныг НҮБ-ын Хүүхдийн Сан, ШУТИС хамтран хэрэгжүүлсэн "Эрчим хүчний шилжилтийн
манлайлагч” хөтөлбөрийн үр дүнг
танилцуулах үеэр онцлов. Өнгөрсөн намар хэрэгжүүлсэн тус төсөл нь залуусын сэргээгдэх
эрчим хүчний тухай ойлголт, тэдний ногоон ур чадварыг нэмэх зорилготой байсан юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан энэ үеэр ярихдаа, "Өнөөдрийн танилцуулгаар төсөл дуусаж байгаа юм биш, дараагийн том үйл ажиллагааны эхлэл гэж болно. Залуус сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн тухай өөрсдөө яаж оролцох тухай ярилцах боломжтой. Та бүхэн сэргээгдэх эрчим хүчний салбарын манлайлал, сэргээгдэх эрчим хүч бий болгох, салбарын ажиллах хүчний эхлэл учир баяр хүргэж байна" хэмээв.
Төсөлд хамрагдсан залуус үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалахдаа, “Олон сайхан шинэ найз нөхөдтэй болсон. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний талаар сургалад суугаад зогсохгүй, сурсан мэдсэнээ сургуулийн дүү нартаа зааж, төслийг багаар хэрэгжүүлж үр дүнг нь харах сайхан юм. Биднийг идэвхжүүлж, урам зориг өгсөн, асар их хичээл зүтгэл, чадвар, хамтын үйл ажиллагаа байлаа. Эрчим хүчний шилжилт хийхийн тулд хэдэн мянган мгвт цахилгаан станд ажиллах нь ойлгомжтой. Гэтэл 2 квт дээр ийм их хэмжээний манлайлал, менежмент, шаардлагатай, олон асуудал тулгардаг бол шилжилт хийхийн тулд олон тооны манлайлагчдын хамтын ажиллагаа асар чухлыг ухаарсан” хэмээн ярилаа.