ДОРНОГОВЬ: Малчдын өдөрлөгөөр буйл зорж, бурантаг томох тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын ЗДТГ-аас “Шинэ хөдөө” малчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд сумын Засаг дарга С.Ганбаатар 2024-2028 онд хэрэгжих бодлогын баримт бичгийг танилцуулсан бол Засаг даргын орлогч Б.Амгаланбаатар ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар энэ онд хийх ажлыг танилцуулжээ.
Мөн малын тоо толгойн албан татварын тухай мэдээлэл, аймгийн нийгмийн даатгалын газраас ажил олгогч, иргэд даатгагчдад нийгмийн даатгалын үйлчилгээ хуулийн зөвлөгөөг тус тус хүргэжээ. Малчдын зөвлөгөөнд 160 гаруй малчин оролцож байна.
Малчдын өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр шилмэл буур, ингэ,
сайхан тэмээтэй хос шалгаруулахаас гадна буйл зорж, бурантаг томох тэмцээн, тэмээн
соёлтой холбоотой үлгэр домог, ардын урлагийн уламжлалт тэмцээн болно.
Айраг сум
өнгөрсөн онд 103.2 мянган толгой мал тоолуулсан. Малыг төрөл бүрээр нь авч үзвэл
50 мянган хонь, 43.1 мянган ямаа, 4 мянган
үхэр, 4.3 мянган адуу, 1.4 мянган тэмээн сүрэг тус тус эзэлжээ.