СЭЛЭНГЭ: Ус хуримтлуурт усан цахилгаан станцын төслийн саналыг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар "Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд
ажиллах ус хуримтлуурт усан цахилгаан станц" төслийн барилга байгууламж
барих газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дээд шатны байгууллагад
хүргүүлэн ажиллахыг дэмжлээ.
Төслийн талаарх мэдээллийг Эрчим
хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсээс
танилцуулав.
Эрчим хүчний яамнаас тус
төслийг Ерөө голыг түшиглэн Жавхлант суманд хэрэгжүүлэхээр
төлөвлөж, ТЭЗҮ-г боловсруулан, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхээр ажиллаж
байна.
Төсөл “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдсан бөгөөд импортын эрчим хүчийг багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг тохируулах.
Мөн Төвийн бүсийн эрчим хүчний
системийн үйлдвэрлэл, хэрэглээний балансыг тогтворжуулах уян хатан системийг
бий болгох үндсэн зорилготойг танилцуулгын үеэр онцлов.